Төрөл | Даалгаврын тоо | Хугацаа |
10 оронтой 10 тоог нэмэх | 36 | 20 минут |
Оноо дүгнэх журам:
- Тэмцээнд урьдчилан бэлдсэн цаасан материал ашиглана.
- Өгөгдсөн бүх тоонууд санамсаргүй байдлаар сонгогдсон байна. Тоо болгон 10 оронтой байх ба 0 цифрээр эхлэхгүй.
- Тамирчид хариуг баруунаас зүүн тийш дарааллын дагуу бичнэ. Даалгаврыг гүйцэтгэх явцад ямар нэгэн газар нэмэлт тэмдэглэл хийхийг хориглоно.
- Мөн хариултын хэсэгт 1 нүдэнд 1 цифр бичнэ.
- Тамирчны зөв бодсон бодлого тус бүрт "1" оноо өгнө.
- Хариуны аль нэг цифр буруу бол тухайн бодлого “0” оноо буюу оноо өгөгдөхгүй.
- Бүх бодлогыг өгөгдсөн хугацаанаас өмнө бодох тамирчин тухайн төрөл эхлэхээс өмнө тэмцээний еоөнхий шүүгчид урьдчилан мэдэгдэж нэмэлт материал авч болно. Нэмэлтээр бодсон бодлогын оноо үндсэн оноон дээр нэмэгдэж тооцогдоно.
- Хамгийн олон бодлогыг зөв бодсон тамирчин ялагч болно.
- Хэрэв тамирчдын оноо тэнцсэн тохиолдолд оноо аваагүй бодлого тус бүрийн зөв хариу (цифр)-ны нийлбэрээр ялагчийг тодруулна.