Төрөл Даалгаврын тоо Хугацаа
6 оронтой 2 тооны үржвэр 24 10 минут
 
Оноо дүгнэх журам:
  1. Тэмцээнд урьдчилан бэлдсэн цаасан материал ашиглана.
  2. Өгөгдсөн бүх тоонууд санамсаргүй байдлаар сонгогдсон  байна. Тоо болгон 8 оронтой байх ба 0 цифрээр эхлэхгүй.
  3. Тамирчид хариуг баруунаас зүүн тийш дарааллын дагуу бичнэ. Даалгаврыг гүйцэтгэх явцад ямар нэгэн газар нэмэлт тэмдэглэл хийхийг хориглоно.
  4. Мөн хариултын хэсэгт 1 нүдэнд 1 цифр бичнэ.
  5. Тамирчны зөв бодсон бодлого тус бүрт "1" оноо өгнө.
  6. Хариуны аль нэг цифр буруу бол тухайн бодлого 0 оноо буюу оноо өгөгдөхгүй.
  7. Бүх бодлогыг өгөгдсөн хугацаанаас өмнө бодох тамирчин тухайн төрөл эхлэхээс өмнө тэмцээний еоөнхий шүүгчид урьдчилан мэдэгдэж нэмэлт материал авч болно. Нэмэлтээр бодсон бодлогын оноо үндсэн оноон дээр нэмэгдэж тооцогдоно.
  8. Хамгийн олон бодлогыг зөв бодсон тамирчин ялагч болно.
  9. Хэрэв тамирчдын оноо тэнцсэн тохиолдолд оноо аваагүй бодлого тус бүрийн зөв хариу (цифр)-ны нийлбэрээр ялагчийг тодруулна.