“HUMAN CALCULATOR-AUTUMN 2018” түргэн бодолтын улирлын аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

Монголын Оюун Ухааны Академиас хүүхдийн оюун ухаан, сэтгэхүйг түргэн бодолтын тусламжтайгаар хөгжүүлэх “Хуруундай” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын салбаруудын гүнзгий шатанд суралцагчдад бие биенээсээ суралцах, бахархах боломж олгох, тэдний авхаалж самбаа, сэтгэхүйн хурд, авьяас чадварыг нээн илрүүлэх мөн олон улсын түвшинд өрсөлдөхүйц хэмжээний тамирчдыг тодруулж, ирээдүйд улс орныхоо нэрийг дэлхийн тавцанд гарган алдаршуулах зорилгоор улирал бүр тус тэмцээнийг зохион байгуулдаг болоод байгаа билээ.

Энэ удаагийн тэмцээнд Монголын Оюун Ухааны Академийн Улаанбаатар хотын үндсэн салбаруудын түргэн бодолтын “Гүнзгий” буюу “Тамирчин”-ы шатанд суралцаж буй 55 суралцагч “10 оронтой 10 тооны нийлбэр”, “8 оронтой 2 тооны үржвэр”, “Хүн хуанли” болон “Флаш анзан” төрлүүдээр өрсөлдөж авьяас чадвар, хурд хүч, авхаалж самбаагаа сорин амжилттай оролцлоо.

Эдгээр төрлүүд нь “Флаш Анзан” төрөлтэй адил оноог маш хатуу дүгнэдэг билээ. Тухайлбал “8 оронтой хоёр тооны үржвэр” төрөл нь өгөгдсөн хугацаанд аль болох олон бодлогыг цээжээр алдаагүй бодох ёстой ба нэг бодлогын хариу болох 15, 16 орон тоог бичихдээ нэг л цифр буруу бичихэд тухайн бодлого дээр оноо авах боломжгүй болох тул хүүхдүүд анхаарлаа дээд зэргээр төвлөрүүлж зөв тооцоолол хийх шаардлагатай болж байгаа юм.

Ингээд төрөл тус бүрт эхний гурван байрт орсон тамирчдыг танилцуулъя.

10 оронтой 10 тооны нийлбэр

1. Д.Хүслэн – 36 бодлого
2. Г.Лхагва-Очир – 25 бодлого
3. Б.Энхлүүн – 17 бодлого

8 оронтой 2 тооны үржвэр

1. Д.Хүслэн – 11 бодлого
2. М.Дөлгөөн – 6 бодлого
3. Д.Галсан – 4/72 бодлого

Флаш анзан

1. Д.Хүслэн – 5483 оноо
2. Б.Эрмүүн – 5085 оноо
3. Б.Энхлүүн – 4927 оноо

Хүн хуанли

1. Д.Хүслэн – 184 өдөр
2. Б.Эрмүүн – 148 өдөр
3. Б.Энхлүүн – 116 өдөр бодож тус тус байр эзэллээ.

Ингээд эх орныхоо нэрийг олон улсын түвшинд гаргах бяцхан тамирчиддаа баяр хүргэж ирэх өвлийн улирлын аварга шалгаруулах тэмцээндээ сайн бэлдэж илүү амжилттай оролцож чансаагаа ахиулаарай гэж хүсье.
Сурагчидаа амжилттай бэлтгэж оролцуулсан багш нар болон сурагчдынхаа гэр бүлийнхэнд нь баярласан талархсанаа илэрхийлье.
Тэмцээний зохион байгуулалтад оролцсон Академийн хамт олондоо баярлалаа.

МОНГОЛЫН ОЮУН УХААНЫ АКАДЕМИ
Сургалтын алба

2018.10.26