Монголын Оюун Ухааны Академийн нэрэмжит “HUMAN CALCULATOR – 2019” түргэн бодолтын аварга шалгаруулах VI тэмцээн 4 сарын 7-нд буюу энэ ням гарагт “Corporate Convention center “ –д 08:30-14:00 цагийн хооронд зохион байгуулагдах гэж байна.

Уг тэмцээнд түргэн бодолтын сургалтанд суралцсан сурагчид бүтэн жил ба түүнээс дээш хугацаанд тасралтгүй хичээллэсний үр дүнд тэмцээний дөрвөн төрлийг бүрэн эзэмшиж, оролцох эрхээ авч, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх гэж байна.

Тэмцээнд Улаанбаатар хотын үндсэн болон гэрээт салбаруудаас 65 тамирчин, орон нутгийн гэрээт салбаруудаас 28 тамирчин, Академийн харьяа “Язгуур” бага сургуулиас 23 тамирчин, нийт 116 тамирчин оролцоно.
Тамирчид 2 насны ангиллаар өрсөлдөнө. Үүнд:
• 8 болон түүнээс доош нас /2011 он болон түүнээс хойш он/
• 9 болон түүнээс дээш нас /2010 он болон түүнээс урагш он/
Тэмцээн дараах 4 төрлөөр явагдана. Үүнд:
1. Нэмэх / Mental Addition
2. Үржих / Mental Multiplication
3. Флаш-Анзан / нэмэх үйлдэл
4. Хүн хуанли / Mental Calendar dates

Дашрамд дуулгахад, Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо, дэлхийн оюуны спортын холбоо (WISF)-с зохион байгуулагдсан түргэн бодолтын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож 360 тамирчнаа манлайлан “Үнэмлэхүй Аварга” болж шилдгийн шилдэг болсон Д.Хүслэн. Цом, алтан медаль хүртсэн шилдэг тамирчид болох З.Сийлэн, М.Гэгээн-Оюун, Г.Лхагва-Очир нар оролцож байгаа нь тэмцээнийг илүү өрсөлдөөнтэй болгож байна.

Амжилт бол өдөр бүр гаргасан жижиг хичээл зүтгэлүүдийн нийлбэр юм.
Тамирчиддаа амжилт хүсье!

СУРГАЛТЫН АЛБА