Хуруумат буюу Түргэн бодолтын хөтөлбөр нь “Нэмэх”, “Нэмэх – Хасах”, “Үржих – Хуваах” ,“Гүнзгий” болон “Тамирчны анги” гэсэн 5 шаттай Стандарт нэг шатны сургалт хичээлийн 48 цаг орох ба нийт 12 долоо хоног /долоо хоногт 2 өдөр эсвэл амралтын нэг өдөр уртасгасан цагаар/ буюу ойролцоогоор 3 сар үргэлжилнэ. Түүнчлэн сурагчдын хүсэлтэд тулгуурлан сургалтын албанаас гаргасан хуваарийн дагуу нэг шатны сургалт долоо хоногийн ажлын 3 өдөр буюу 2 сар орчмын хугацаанд үргэлжлэх боломжтой.

Эхний шатны “Нэмэх” сургалтад хамрагдах хүүхэд нэгээс хоёр оронтой олон тооны нэмэх үйлдлийг хурдтай тооцоолж сурах бол хоёрдугаар шатанд нэмэх, хасах холимог үйлдлийг хослуулан хурдтай боддог болно. Түүнчлэн 6-7 насны хүүхдүүдийн хувьд нэмэлтээр “Хүрд”-ээ сурна. “Үржих-Хуваах” шатанд суралцагч нэмэх, хасах үйлдлээ бататгахаас гадна 5 хүртэлх оронтой хоёр тооны үржвэрийг алдаагүй бодох ба хуваах үйлдлийг мөн цээжээр бодох чадвартай болно.

Харин “Гүнзгий” шатанд суралцагч арифметикийн 4 үйлдлийг илүү гүнзгийрүүлэн (10 оронтой 10 тооны нийлбэр, 8 оронтой 2 тооны үржвэр гэх мэт.) үзэхээс гадна цээж бодолтын шинэ сэдэв “Хүн хуанли” болон ой тогтоолтын суурь аргачлалд суралцах юм.

Сүүлийн шат болох “Тамирчны анги”-д суралцах хугацаа хязгааргүй ба ур чадвараа илүү ахиулах хүсэлтэй сурагчид тус шатанд хамрагдаж болно. Зөвхөн “Гүнзгий” болон “Тамирчны анги”-д суралцаж буй сурагчид цээж бодолтын дотоодын болон олон улсын тэмцээнд оролцох боломжтой.

ЕБС-ийн хичээлийн жилийн хугацаанд тус хөтөлбөрт аливаа шалтгаанаар хамрагдах боломжгүй хүүхэд зуны хугацаанд явагдах түргэвчилсэн сургалтад хамрагдах боломжтой. Зуны түрэвчилсэн сургалт долоо хоногийн ажлын 5 өдөр буюу нийт 5 долоо хоног үргэлжилнэ.

Сургалтын төвүүд

10
Утас: 7000-2266
Аймаг / Хот: Улаанбаатар
Сум / Дүүрэг: Хан-Уул
Хаяг: 11-р хороо, Дүнжингарав 14, Зайсан 17023, Танктай хөшөөний чанх хойно Zaisan Square Oффис, 5 давхарт 504 тоот
11
Утас: 7000-2266
Аймаг / Хот: Улаанбаатар
Сум / Дүүрэг: Хан-Уул
Хаяг: Оргил стар хотхон, 58-1- 4 /Зайсан “Оргил” дэлгүүрийн замын зүүн талд/
6
Утас: 7000-2266
Аймаг / Хот: Улаанбаатар
Сум / Дүүрэг: Сонгинохайрхан
Хаяг: 1-р хороолол, Barmon Building, 4-р давхар, 407-408 тоот
7
Утас: 7000-2266
Аймаг / Хот: Улаанбаатар
Сум / Дүүрэг: Сүхбаатар
Хаяг: Оюутны гудамж, G&D Center, 4-р давхар /Арслантай гүүрний баруун хойно/
8
Утас: 7000-2266
Аймаг / Хот: Улаанбаатар
Сум / Дүүрэг: Баянгол
Хаяг: Одод төв, 3-р давхар /Баруун 4 зам, Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордны баруун талд/
9
Утас: 7732-9200
Аймаг / Хот: Улаанбаатар
Сум / Дүүрэг: Баянзүрх
Хаяг: Баянмонгол хороолол, 405-р байр, 36 тоот
2
Утас: 7038-9200, 9981-0757
Аймаг / Хот: Хөвсгөл
Сум / Дүүрэг: Мөрөн
Хаяг: Мэдээлэл холбооны байр, 1-р давхар, 14 тоот
3
Утас: 7036-7576, 9925-6393
Аймаг / Хот: Сэлэнгэ
Сум / Дүүрэг: Мандал
Хаяг: 3-р баг, Хас банкны 3 давхарт
4
Утас: 7035-9200, 8607-9201
Аймаг / Хот: Орхон
Сум / Дүүрэг: Баян-Өндөр
Хаяг: 1-р микр, Их Мандал төв, 3-р давхар
5
Утас: 7037-9200, 8607-9200
Аймаг / Хот: Дархан
Сум / Дүүрэг: Дархан
Хаяг: 12-р баг, Дархан Теди төв, 4-р давхарт
11
Утас: 88066771
Аймаг / Хот: Өмнөговь
Сум / Дүүрэг: Даланзадгад
Хаяг: Залуучуудын “Galaxy” төвийн 2 давхарт