Yusnier Viera 1982 оны 4-р сарын 26-нд Куба улсад төрсөн бөгөөд АНУ-д ажиллаж амьдардаг цээж бодолтын тамирчин юм.
Тэрбээр оюуны спортын “Хүн Хуанли ” /Григорийн тооллоор 1600-2099 оны хоорондох дурын огнооны гарагийг тооцоолж олно / Гиннессийн дэлхийн рекордыг эзэмшдэг тамирчин билээ. Анх 2005 оны 10-р сарын 31-нд дээрх төрлөөр дэлхийн рекордыг эвдэж мөн 2010 онд Цээж Бодолтын Дэлхийн Аваргын тэмцээнд тухайн төрлөөрөө тэргүүн байрын эзэн болсон төдийгүй “Хүн Хуанли” төрөлд Дэлхийн 3 рекордыг эзэмшдэг юм.
2016 онд Цээж Бодолтын Дэлхийн Аваргын үеэр 1 минутад 140 гаригийг зөв тооцоолон гаргаж 3 дахь Генниссийн рекордыг тогтоосон юм. Түүний өмнөх Генниссийн рекордыг Энэтхэгийн тамирчин Жай Балдиа Жэйн /1 минутад 131 гаригийг зөв тооцоолсон / эзэмшиж байсан.
Эрдэмтэд түүний энэ гайхалтай чадвар нь уйгагүй хөдөлмөр, тархийг хөгжүүлэх оюуны дасгалыг байнга хийдэгт оршиж байгааг онцолсон төдийгүй түүний IQ түвшинг 157 хэмээн тогтоожээ.