Тамирчин Григорийн тооллоор 1600-2099 оны хооронд өгөдсөн дурын огнооны гарагийг 5 минутын хугацаанд аль болох олныг тооцоолж олно.

ТөрөлДаалгаврын тооХугацаа
Хүн Хуанли150

5 минут

 
Оноо дүгнэх зарчим:
  1. Материал дээр 1600-2099 оны хоорондох дурын 150 огноо өгөгдөнө.
  2. Бүх огноонууд Григорийн тооллын хуанлинаас сонгоно.
  3. Хариулт нь тухайн огнооны долоо хоногийн аль нэг гараг байна.
  4. Мөн хариултын хэсэгт 1 нүдэнд 1 цифр бичих ба даалгаврыг гүйцэтгэх явцад ямар эгэн газар нэмэлт тэмдэглэл хийхийг хориглоно.
  5. Бодолтын хариу ямар гараг болохыг бичихдээ тухайн гарагийг илэрхийлэх цифрийг ашиглана. Жишээ нь: Даваа-1, Мягмар-2, Лхагва-3, Пүрэв-4, Баасан-5, Бямба-6, Ням-7 эсвэл 0 гэх мэт.
  6. Зөв бодсон бодолт бүр "1" оноо байна.
  7. Буруу бодсон бодолт бүр "-0,5" оноо байна.
  8. Бүх бодлогыг өгөгдсөн хугацаанаас өмнө бодох тамирчин тухайн төрөл эхлэхээс өмнө тэмцээний еоөнхий шүүгчид урьдчилан мэдэгдэж нэмэлт материал авч болно. Нэмэлтээр бодсон бодлогын оноо үндсэн оноон дээр нэмэгдэж тооцогдоно.
  9. Хамгийн олон бодлогыг зөв бодсон тамирчин ялагч болно.
  10. Шүүлтийн явцад оноо тэнцсэн тохиолдолд тамирчдын хамгийн цөөн алдаа гаргасан тамирчин ялагч болно.Тамирчны нийт оноо хасах тоо руу орсон тохиолдолд оноог “0” гэж дүгнэнэ.