HUMANCALCULATOR-WINTER 2020

Улирал бүр уламжлал болгон зохион байгуулдаг “HUMAN CALCULATOR-WINTER 2020” түргэн бодолтын улирлын аварга шалгаруулах тэмцээн тун удахгүй болох гэж байна.

Тус тэмцээнд Академийн Үндсэн болон Гэрээт салбарын “Хуруундай” түргэн бодолтын сургалтын гүнзгий, тамирчны ангийн суралцагчид болон “Язгуур” бага сургуулийн нийт 200 гаруй суралцагчид оролцох бөгөөд  “10 оронтой 10 тооны нийлбэр”, “6 оронтой 2 тооны үржвэр”, “Флаш анзан”, “Хүн хуанли” гэсэн тэмцээний 4  төрөл тус бүр дээр өрсөлдөж шилдгүүдээ тодруулна.

Энэ удаагийн улирлын аварга шалгаруулах тэмцээнд анх удаагаа Орон нутгийн гэрээт нийт 6 салбарын 70 гаруй суралцагчид оролцож байгаагаараа онцлог.

Эхлэх огноо: 2020-01-31 15:00
Дуусах огноо: 2020-01-31 18:00
Хаана: Удирдлагын Академийн “Сургалт зөвөлгөөний хурлын төв”-д
Бүртгэл: Бүртгэл хаагдсан