Герман улсын Вольфсбург хотод  2018 оны 9 дүгээр сарын 28-30-ны хооронд  Цээж бодолтын Дэлхийн аваргын  8 дахь удаагийн тэмцээн  нэмэх , үржих, язгуур олох, хүн хуанли  /гэнэтийн даалгавар биелүүлэх төрөл/ гэсэн төрлүүдээр   зохион байгуулагдана.

Дэлхийн өнцөг булан бүр дэх цээж бодолтын шилдэг тамирчдыг   “2018- Цээж бодолтын дэлхийн аваргын  8 дахь удаагийн тэмцээн”-д оролцохыг урьж байна.

Шагнал, урамшуулал: Бүх оролцогчид гэрчилгээ олгоно. Тамирчдын гаргасан амжилтыг  дэлхийн рекордод бүртгэнэ.

 2-оос дээш төрөлд  тэргүүлсэн тамирчдад “Дэлхийн аваргын цом – хосолсон төрөл өргөмжлөл” ,  нийлбэр оноогоороо тэргүүлсэн тамирчдад Дэлхийн аваргын цом- шилдэг тамирчин өргөмжлөл, гэнэтийн даалгавар гүйцэтгэх төрөлд тэргүүлсэн тамирчинд  Дэлхийн аваргын цом- өргөмжлөл , нэмэх, үржих , язгуур олох, хүн хуанли төрөл тус бүрд  оноогоор тэргүүлсэн тамирчдад өргөмжлөлөөр тус тус шагнана. Мөн дэлхийн аваргын тэмцээнд амжилттай оролцож тэргүүн байранд шалгарсан тамирчдад Оюуны Олимпын холбооноос 2020 онд Дубайд зохион байгуулагдах Цээж бодолтын Дэлхийн аваргын тэмцээний нислэгийн зардал зочид буудал байрлах төлбөрийг шууд олгоно.

Бүртгэл: Бүртгэл 2018 оны 6-р сарын 1 хүртэл хийгдэнэ. Энэ хугацаанаас хойш хийгдсэн  бүртгэлийг  хүлээж авах баталгаа өгөхгүй. Уг тэмцээнд дээд тал нь 40 тамирчин насны ангилалгүйгээр, ижил даалгавар гүйцэтгэх   боломжтойгоор  оролцоно.

Оролцогчид өмнө нь оролцож байсан тэмцээнүүдэд гаргасан амжилт, оролцсон байдал , ур чадварын талаарх мэдээллийг илгээсэн байх шаардлагатай.  Тэмцээний бүртгэлд хураамж төлөхгүй. Бүртгэлийн линк:

(http://www.recordholders.org/en/events/worldcup/2018/).

Тэмцээнд оролцохоор ирж буй тамирчид өөртөө хамааралтай гарах зардлыг өөрөө хариуцна. /Зочид буудлын төлбөр гэх мэт/

Холбогдох:

Хэрэв танд тэмцээний  талаар ямар нэг  асуулт байгаа бол info@recordholders.org хаягаар харилцана уу.

Орчуулгын эх сурвалж: http://www.recordholders.org/en/events/worldcup/index.html